🔻ЖАЙКА-гийн туршилтын төслийн хүрээнд хэрэгжиж буй “Жендэрийн мэдрэмжтэй бизнес” 3 хоногийн сургалтын хоёр дахь өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
✒Өнөөдрийн сургалтаар эмэгтэй бизнес эрхлэгчдэд бизнесийн зээлийн төсөл боловсруулах арга зүй, татвар болон санхүүгийн суурь ойлголтуудыг практик жишээнд тулгуурлан хүргэлээ.
✒Мөн завгүй ажлын хэмнэл дунд өөрийгөө хэрхэн хайрлаж, сэтгэл зүйгээ хамгаалах талаар сонирхолтой, хэрэгцээтэй сургалтуудыг зохион байгууллаа.