Судалгааны тайлан нийтлэгдлээ!
IRIM Судалгааны хүрээлэн 2025–2026 онд “Худал мэдээлэлтэй тэмцэх замаар ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх нь” төслийг Team Europe Democracy санаачилгын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн эхний шатны судалгаа болох “Зураглалын судалгаа”-ны тайлан бэлэн боллоо.
Энэхүү судалгаанд:
• Монгол Улсад тархацтай хуурамч мэдээллийн гол сэдэв, түгээлтийн сувгууд, оролцогч талууд, ашиглагдаж буй арга техник,
• Хувь хүн болон нийгэмд үзүүлж буй нөлөөлөл,
• Хуурамч мэдээлэлтэй тэмцэх чиглэлээр талуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргийг цогцоор нь тодруулж, өргөн хүрээнд мэдээллийг зураглахыг зорьсон юм.
Судалгаанд оролцож үнэтэй мэдлэг, үзэл бодол, өгөгдөл мэдээллээ хуваалцсан бүх оролцогчдод, ялангуяа Монголын баримт шалгах төв (MFCC) болон Fact Check Mongolia байгууллагуудад гүн талархал илэрхийлье.
Судалгааны дэлгэрэнгүй тайлантай эндээс танилцаарай: