📌 Эмэгтэйчүүдийн асаргааны ачаалал, жендэрийн онцлогийг харгалзсан “Жендэрийн мэдрэмжтэй БЖДБЭ-ийг дэмжих” сургалт эхэллээ
👩💼 Эмэгтэй бизнес эрхлэгчид бизнесээ эрхлэхийн зэрэгцээ 👶 хүүхдүүдээ асрах, 🏫 сургууль цэцэрлэгт нь зөөх, 🍲 гэрийн хоол унд хийх, 🧓 өвчтэй болон өндөр настай гэр бүлийн гишүүдээ асрах зэрэг ээж, эхнэрийн асаргааны давхар үүргийг үүрч байдаг.
⚖️ Энэхүү жендэрийн онцлог нөхцөл байдал нь эмэгтэйчүүдэд бизнесээ тогтвортой хөгжүүлэх, өргөжүүлэхэд бодитой хүндрэл бэрхшээл учруулж байна.
📊 Эдгээр бэрхшээл нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн бие даасан байдлыг сулруулж, улмаар эдийн засгийн хараат байдал, ядуурал, эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг бий болгох, цаашлаад жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг JICA-гийн 2024 онд хийсэн ЖСХ-ийн судалгааны үр дүн харуулсан.
🤝 Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн JICA Монгол дахь Төлөөлөгчийн газар эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх урт хугацааны стратегийн дэмжлэгт чиглэсэн туршилтын төслийг 📆 2025 оны 9 сараас 2026 оны 2 хүртэл хэрэгжүүлж байна.
📝 Төслийн хүрээнд 2025 оны 11 сард эмэгтэй бизнес эрхлэгчдийн нөхцөл байдлын судалгааг гүйцэтгэсэн бөгөөд уг судалгааны үр дүн, бодит хэрэгцээнд тулгуурлан 📆 2026 оны 1 сард эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан 3 өдрийн
“Жендэрийн мэдрэмжтэй жижиг, дунд бизнесийг дэмжих” сургалтыг зохион байгуулж байна.
🎓 Энэхүү сургалт нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг жендэрийн асуудал, асаргааны үүрэг, ажлын ачааллыг харгалзан боловсруулсан gender-based сургалтын модуль-аар явагдаж буйгаараа онцлог юм.