🌏 IRIM Олон Улсын Нийгмийн Сайн Сайхан Байдлын Судалгааны Консорциумын Азийн нийгмийн сайн сайхан байдлын хоёр дахь судалгааны төслийн уулзалтад оролцлоо
IRIM-ийн төлөөллүүд 11-р сарын 21–22-ны өдрүүдэд Сеншү их сургуульд зохион байгуулагдсан Олон Улсын Нийгмийн Сайн Сайхан Байдлын Судалгааны Консорциум (ОУНССБСК)-аас хэрэгжүүлж буй Азийн нийгмийн сайн сайхан байдлын хоёр дахь судалгааны (SoWSA) төслийн уулзалтад оролцлоо 🏫📊.
Консорциум нь Монгол Улс тэргүүтэй Азийн найман орныг хамруулсан тоон судалгааг 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг судалгаа нь Ази дахь нийгмийн сайн сайхан байдлыг иж бүрэн тодорхойлох, ойлгох зорилготой 🌱📈. Энэ хүрээнд консорциумын гишүүд судалгааны дизайн, арга зүй, төлөвлөгөөг хэлэлцлээ 🤝🧠.
ОУНССБСК-ын гишүүн байгууллагын хувьд IRIM нь Монгол Улсад судалгааны мэдээлэл цуглуулалтыг гүйцэтгэж, консорциумын бусад гишүүдтэй хамтран судалгааны үр дүнг боловсруулж, түгээн дэлгэрүүлэх юм 🇲🇳📑.
Түүнчлэн, IRIM-ийн төлөөллүүд 11-р сарын 22–23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн Олон Нийтийн Санаа Бодлын Судалгааны Холбоо (WAPOR)-ны Ази, Номхон Далайн бүсийн хуралд оролцож, “Олон улсын хамтарсан судалгааны менежмент ба мэдээлэл хуваалцах нь” сэдэвт хуралдаанд IRIM-ийн туршлагыг хуваалцлаа 🗣️📂🌐.