“Судлаач Оюутан – 2025” хөтөлбөр 12 дахь жилдээ амжилттай хэрэгжиж дууслаа.
Ээлжит хөтөлбөр нь 4 долоо хоногийн хугацаанд нийгмийн судалгааны арга зүйг цаашид өөрсдийн мэргэшил, мэргэжлийн чиглэлдээ ашиглах сонирхолтой оюутан залууст зориулан амжилттай зохион байгуулагдлаа. Хөтөлбөрийн хүрээнд сэдэвчилсэн, чанартай цуврал сургалтууд зохион байгуулагдсан юм.
Хөтөлбөрийн сургалтын үндсэн сэдвүүд:
• Судалгааны төслийн үе шат
• Нийгмийн судалгааны өгөгдлийн ач холбогдол
• Академик бичих чадвар
• Судалгааны үр дүнг олон нийтэд түгээх аргачлал
• Оюутнуудад зориулсан карьер төлөвлөлт, тэтгэлгийн боломжууд
Оюутнууд эдгээр сургалтад хамрагдахаас гадна судалгааны тайлангийн үр дүнг олон нийтэд түгээх бүтээл боловсруулах, мөн чанарын мэдээлэл цуглуулалтын практик туршлага хуримтлуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.
Тус хөтөлбөр нь ирээдүйд улс орны хөгжилд хувь нэмэр оруулах залуу боловсон хүчнийг судалгааны ач холбогдол, үнэ цэнийн талаарх ойлголтоор бэлтгэх зорилготой билээ. Хөтөлбөрт идэвхтэй хамрагдсан нийт оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!