Мэдээ мэдээлэл
 “Үндэсний цахим хөгжлийн индекс”-ийг тодорхойлно. 
9 цаг 43 мин
 “Үндэсний цахим хөгжлийн индекс”-ийг тодорхойлно. 

 “Үндэсний цахим хөгжлийн индекс”-ийг тодорхойлно. 

Монгол Улсын төрийн үйлчилгээний цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, төрийн байгууллага болон оролцогч талуудын цахим бэлэн байдлыг цогцоор үнэлэх “Үндэсний цахим хөгжлийн индекс”-ийн судалгаа эхэллээ. 

Тус судалгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн Банкны “Ухаалаг Засаг II” төслийн хүрээнд хэрэгжүүлж, IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэж байна. 

Үнэлгээг Дэлхийн Банкны DGRA, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн DRA, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын DGPF аргачлал зэрэг шилдэг туршлагуудтай уялдуулан дараах гурван түвшинд хийнэ: 

  • Үндэсний бодлого, зохицуулалтын орчны үнэлгээ  

  • Байгууллагын бэлэн байдлын үнэлгээ  

  • Оролцогч талуудын бэлэн байдлын үнэлгээ 

📊 Судалгаанд тоон болон чанарын аргыг хослуулан төрийн байгууллага, хувийн хэвшил, их, дээд сургууль, судалгааны байгууллага, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөллийг хамруулна. Мөн Улаанбаатар хотын есөн дүүрэг, найман аймгийн сонгогдсон өрхийн 18 ба түүнээс дээш насны 3,000 иргэнээс мэдээлэл цуглуулж, Монгол Улсын цахим хөгжлийн индексийг тодорхойлно. 

Энэхүү судалгаа нь Монгол Улсын дижитал шилжилтийн ололт амжилт, тулгамдсан асуудал, хүртээмжийн ялгааг нотолгоонд суурилан тодорхойлоход чухал ач холбогдолтой. Мөн төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах бодлого, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг оновчтой тодорхойлох үндэс болох юм.