[English below]
💧 Монгол Улсад ус, ариун цэвэр, эрүүл ахуйн (WASH) үйлчилгээний хүртээмж хангалтгүй хэвээр байгаа бөгөөд усны сайжруулсан эх үүсвэрийн хэрэглээ 68%, ариун цэврийн байгууламжийн хэрэглээ 58% байгаа нь ялангуяа хөдөөгийн болон ядуу өрхүүдэд, хүүхдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж байна.
🧼 Энэхүү нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сан 2017–2022 онд Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аюулгүй, тэгш хүртээмжтэй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн (WASH) хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
📊 Хөтөлбөр зорилгодоо хүрсэн эсэх, үр нөлөөг тодорхойлох зорилгоор хөндлөнгийн эцсийн үнэлгээг олон улсын AAN Associates байгууллага удирдан гүйцэтгэж, үндэсний зөвлөх багаар IRIM судалгааны хүрээлэн ажиллалаа.
🤝 Үнэлгээний үр дүн нь цаашид хөтөлбөрийг илүү үр нөлөөтэй, тогтвортой хэрэгжүүлэхэд ашиглах сургамж, сайн туршлагыг нэгтгэхэд чухал ач холбогдолтой бөгөөд WASH салбарын бодлого, шийдвэр гаргалтыг нотолгоонд суурилсан байдлаар дэмжихэд бодит хувь нэмэр оруулах