Мэдээ мэдээлэл
ТАЙВАН ЗАМААР ХУРАН ЧУУЛАХ ЭРХИЙГ ДЭМЖИХ НЬ
11/04/2024
ТАЙВАН ЗАМААР ХУРАН ЧУУЛАХ ЭРХИЙГ ДЭМЖИХ НЬ

🔵ТАЙВАН ЗАМААР ХУРАН ЧУУЛАХ ЭРХИЙГ ДЭМЖИХ НЬ🔵

Ашгийн Төлөө Бус Хуулийн Олон Улсын Төв (ICNL)-ийн санхүүжилтээр Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад тайван замаар жагсах, цуглах эрхийг дэмжих нь” төслийн дараагийн бүтээгдэхүүн бэлэн боллоо.

📃Энэхүү төсөл нь үндсэн 2 бүрэлдэхүүнтэй бөгөөд хоёрдугаар бүрэлдэхүүнд хамаарах "Хуульчид тайван замаар жагсаал, цуглаан зохион байгуулж буй иргэд, бүлгүүдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх нь" практик зөвлөмж, гарын авлагыг танилцуулж байна. Энэхүү гарын авлагыг НҮБ-ын ерөнхий ассамблейн Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан бөгөөд хуульчид та бүхэнд зориулан ICNL-ийн дэмжлэгтэйгээр монгол хэлнээ хөрвүүлэн хүргэж байна.

Гарын авлагатай танилцахыг хүсвэл доорх линк дээр дарна уу: 👇https://online.fliphtml5.com/ulnsy/aeud/