“Зэлүүд тал II: Монголын ан амьтны хууль бус худалдааны хямралтай асуудлууд” төслийн өрхийн болон зах зээлийн судалгаа
IRIM судалгааны хүрээлэн “Зэлүүд тал II: Монголын ан амьтны хууль бус худалдааны хямралтай асуудлууд” төслийн өрхийн болон зах зээлийн судалгааг зохион байгуулж байна.
Төслийн зорилго
- 2006 онд хэрэгжсэн 'Зэлүүд тал I: Монголын ан амьтны хууль бус худалдааны хямралтай асуудлууд' судалгааны мэдээллийг шинэчлэх зорилтыг хангахуйц дизайн боловсруулах
Судалгааны зорилго
- Монгол орны зэрлэг ан амьтдын хэрэглээ, худалдааны цар хүрээ, зах зээл дээр худалдаалагдаж буй ан амьтны гаралтай бүтээгдэхүүний үнийг тодорхойлох
- Зэрлэг ан амьтан ашиглалт, худалдааны талаарх олон нийтийн мэдлэг, хандлагыг үнэлэх;
- Судалгааг давтан хэрэгжүүлэхэд шаардагдах дэлгэрэнгүй баримт бичгийг бүрдүүлэх;
- Зах зээлийн болон Өрхийн судалгааны хоорондын боломжит хамаарлыг тодорхойлох
Талархал: Судалгааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Лондонгийн Амьтан Судлалын Нийгэмлэг, судалгааг хамтран хэрэгжүүлсэн “Legal Atlas” LLC нартаа талархал илэрхийлье.
IRIM судалгааны хүрээлэн “Зэлүүд тал II: Монголын ан амьтны хууль бус худалдааны хямралтай асуудлууд” төслийн өрхийн болон зах зээлийн судалгааг зохион байгуулж байна.