Тус үнэлгээ нь КОВИД-19 цар тахалтай холбоотой онцгой байдлын үе дэх зайны сургалтын загвар (Теле хичээл)-ийн үр дүн, хүртээмж, тохиромжтой байдлыг үнэлэх, цаашид зайны сургалтын үр дүнтэй байдлыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулах зорилготой. Энэ хүрээнд судалгааны баг нь дараах 3 үндсэн зорилтын дагуу судалгааны ажлыг зохион байгуулсан.
Теле хичээл зохион байгуулахтай холбоотой хууль эрхзүйн болон санхүүгийн орчныг судлах
Теле хичээлийн үр дүнтэй байдлыг үнэлж, цаашид сайжруулах санал зөвлөмж боловсруулах юм. Үр дүнтэй байдлыг үнэлэхдээ дараах 3 шалгуур үзүүлэлтийн дагуу үр дүн гаргасан.
Теле хичээлийн хүртээмж
Теле хичээлийн агуулга ба чанар
Теле хичээлийн үйл ажиллагаа дах талуудын оролцоо
Теле хичээлийн үеийн хүүхдийн нийгэм-сэтгэлзүйн нөхцөл байдлыг үнэлэх
Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Үнэлгээний аргачлал, хэрэглэгдэхүүнийг боловсруулсан.
Үнэлгээний эхлэлтийн тайланг боловсруулж, арга зүй, үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, захиалагч талаар батлуулсан
Туршилт судалгаа болон талбарын судалгааны ажлыг зохион байгуулсан
Мэдээлэлд чанарын хяналт хийж, датаг цэвэрлэж нэгтгэх үйл ажиллагаа зохион байгуулсан
Мэдээллийг боловсруулж, үр дүн гаргасан.
Судалгааны үр дүнг бүрэн тусгасан тайлан боловсруулж, захиалагч талаас санал авч сайжруулсан.
Үр дүнг оролцогч талуудад тархаах, түгээх хэлэлцүүлгийн ажлуудыг зохион байгуулсан
Хэлэлцүүлгээс гарсан болон талуудаас өгсөн саналын дагуу тайланг сайжруулж, эцэслэсэн.