Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой “Хотын Засаглалыг Сайжруулах Төсөл”-ийг Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, Азийн сан Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Төсөл нь иргэдийн санал хүсэлтийг нийслэлийн шийдвэрт тусгахад дэмжлэг үзүүлэх, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. Бүрэлдэхүүн 3-ын хүрээнд IRIM судалгааны хүрээлэн нь Нийслэлийн Архивын газар, түүний харьяа байгууллагуудад ажиллаж буй мэргэжилтнүүдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн “Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Архив, албан хэрэг хөтлөлтийн салбарын онцлог, одоогийн нөхцөл байдал, эрх зүйн орчны шинжилгээ хийсэн.
Сургалтын хэрэгцээ тодорхойлох цахим хэрэглэгдэхүүн боловсруулж мэдээлэл цуглуулсан.
Хэрэгцээ тодорхойлох судалгааны үр дүн болон захиалагчийн хэрэгцээ шаардлагад үндэслэн 2 өдрийн сургалтын хөтөлбөр, 7 төрлийн сургалтын танилцуулга материал бэлтгэсэн.
Сургалтын өмнө ба дараа оролцогчдын мэдлэгт гарсан өөрчлөлтийг шалгах зорилгоор мэдлэг шалгах 2 төрлийн тест боловсруулсан.
Нийслэлийн архивын газрын албан хаагчдад 2 өдрийн сургалт зохион байгуулж сертификат гардуулсан.
Сургалтын үйл явц, зохион байгуулалтын талаар тайланг Англи болон Монгол хэл дээр боловсруулж захиалагчид хүргүүлсэн.