Уур амьсгалын чиглэлээр бид Парисийн хэлэлцээр, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, нотолгоонд суурилсан мэдээллээр талуудыг хангах, мэдээллийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахад төвлөрөн ажиллаж байна. 2022 онд бид “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх иргэдийн мэдлэг, хандлага, дадал хэвлэл мэдээллийн хэрэглээний судалгаа”-г үндэсний хэмжээнд зохион байгуулсан бөгөөд уг үр дүнд үндэслэсэн иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх кампанит ажлуудыг Даян Дэлхийн Хөгжлийн Институт үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.