Мэдээ мэдээлэл
Олон улсын сайн дурын ажилтны өдрийн мэнд хүргэе!
05/12/2025
Олон улсын сайн дурын ажилтны өдрийн мэнд хүргэе!

🌍 Олон улсын сайн дурын ажилтны өдрийн мэнд хүргэе!

IRIM судалгааны хүрээлэн нь 2012 оноос хойш Australian Volunteers Program (AVI)-тай тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж, сайн дурын ажилтнуудыг хүлээн авч, байгууллагынхаа төслийн хөгжил, судалгаа, мониторинг, үнэлгээний чадавхыг тасралтгүй сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

🤝 Мөн бид удахгүй шинэхэн сайн дурын ажилтнаа хүлээн авахад бэлэн болоод байна. Энэ нь бидний хамтын ажиллагаа бодитоор үргэлжилж, улам өргөжин тэлж буйн нэгэн тод жишээ юм.

Бидэнтэй хамтран ажилласан Australian Volunteers Program болон бүх сайн дурын ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Олон улсын сайн дурын ажилтны өдрийн баярын мэнд хүргэе! 💙