Мэдээ мэдээлэл
Судлаач Оюутан хөтөлбөр 12 дахь жилдээ зарлагдлаа
8 цаг 34 мин
Судлаач Оюутан хөтөлбөр 12 дахь жилдээ зарлагдлаа

Судлаач Оюутан хөтөлбөр 12 дахь жилдээ зарлагдлаа

IRIM судалгааны хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг "Судлаач-Оюутан" хөтөлбөрийн 2025 оны элсэлтдээ судалгаа, шинжилгээ хийх сонирхолтой нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухаан болон бизнесийн чиглэлээр суралцаж буй 3 болон түүнээс дээш курсийн оюутнуудыг урьж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

🎯 Судлаач бэлтгэх тусгай хөтөлбөрийн дагуу судалгааны арга зүй, өгөгдөлтэй ажиллахад суралцах

🎯 Мэргэжлийн судлаач нараас суралцах, ментортой болох, танилын хүрээгээ тэлэх

🎯 Судалгааны ур чадвараа сайжруулан эрдэм шинжилгээний хуралд оролцох, судалгааны ажил бичихэд дэмжлэг авах

🎯 IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах боломж нээгдэнэ

🎯 Үе тэнгийн залуустай хамтран ажиллах, суралцах боломж бий болно

🎯 Нийгэмд тулгамдаж буй сэдвээр судалгаанд суурилсан үр дүнг түгээх

🎯 Судалгааны төслүүд дээр практик дадлага хийх

Тавигдах шаардлага:

✅ Судалгаа, шинжилгээ хийх сонирхолтой байх

✅ Голч дүн 3.0-аас дээш байх

✅ Нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухаан, бизнесийн чиглэлээр суралцдаг байх

✅ 3 болон түүнээс дээш курсийн оюутан байх

✅ Хөтөлбөрийн турш цагаа зарцуулах боломжтой байх Тавигдах шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг IRIM - Судлаач Оюутан 2025 холбоосоор бөглөнө үү.

 

🕓 Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 23:59 цаг

Цахим өргөдөлд үндэслэн шалгаруулалт хийгдэх бөгөөд зөвхөн тэнцсэн оролцогчидтой холбоо барьж шалгаруулалтын хариуг мэдэгдэнэ.

Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтад оролцуулахгүй.