[English below]
Манай улс жил бүр наймдугаар сарын сүүлийн долоо хоногийн баасан гарагаас эхлэн “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрүүд нь тэгш эрхийг таниулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
IRIM судалгааны хүрээлэн баасан гарагийн сургалтын хүрээнд байгууллагынхаа ажилчдын дунд “ЛГБТИК+ нэр томьёоны суурь ойлголтууд” сэдвээр мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг ЛГБТИК+ хүний эрхийн активист Б. Хулан удирдан явуулж, оролцогчид ЛГБТИК+ нэр томьёо, ажлын байрны тэгш оролцооны талаар мэдлэг, ойлголт авлаа.
#ЛГБТК #ТэгшЭрх