Мэдээ мэдээлэл
IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх баг Хэнтий аймаг дахь Политехник коллежид томилолтоор ажиллаж байна.
12/08/2025
IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх баг Хэнтий аймаг дахь Политехник коллежид томилолтоор ажиллаж байна.
🔸IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх баг Хэнтий аймаг дахь Политехник коллежид томилолтоор ажиллаж байна.
 
📚2024–2025 оны хичээлийн жилд “Мал, амьтны эмнэл зүй” хөтөлбөрөөр 12 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээр төвүүдэд 404 суралцагч суралцаж байгаагаас 30% нь эмэгтэй байна. Энэхүү статистик нь хөдөө орон нутгийн охид, эмэгтэйчүүдийн хөдөө аж ахуйн боловсролд оролцох сонирхол, боломжийг тэлэх шаардлагатайг харуулж байна.
 
📌Зөвлөх баг нь тус политехник коллежийн Мал, амьтны эмнэл зүй мэргэжлийн хөтөлбөрт жендэрийн дүн шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулахаар зорьж байна. Тус зөвлөмжийг 2025–2026 оны хичээлийн жилийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ. Энэ нь жендэрийн мэдрэмжтэй сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр боловсролын салбарт оруулж буй чухал хувь нэмэр болохоос гадна хөдөө аж ахуйн салбар дах жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх, үзэл санааг түгээх чухал алхам болох юм.