Мэдээ мэдээлэл
Хамтын ажиллагаа: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч IRIM судалгааны хүрээлэнд зочиллоо
17/05/2024
Хамтын ажиллагаа: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч IRIM судалгааны хүрээлэнд зочиллоо

Монгол дахь НҮБХХ-ийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска, суурин төлөөлөгчийн газрын дэргэдэх Хурдасгуур Лабораторийн тэргүүн Тэлмэн нар 2024 оны 5 сарын 13-ны өдөр IRIM судалгааны хүрээлэнд зочиллоо. IRIM судалгааны хүрээлэн 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа НҮБХХ-тэй сайн засаглалыг бэхжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ.

Уулзалтаар ногоон эрчим хүчний шилжилтийг дэмжих, сайн засаглал болон жендэрийн тэгш байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих чиглэлээр хоёр талын хүчин чармайлтаа уялдуулах боломжуудыг хэлэлцүүллээ.  

IRIM-ийн бренд судалгаадын нэг болох “Төрийн байгууллагын цахим ил тод байдлын индекс”-г 2010 онд анх НҮБХХ-ийн 2 жилийн санхүүгийн дэмжлэгтэйгээр эхлүүлж байсан бөгөөд уг санаачилгыг үргэлжлүүлэн өнөөдрийг хүртэл бид бие даан хэрэгжүүлж байна. Энэхүү судалгаа нь эерэг үр нөлөөг бий болгож буй үлгэр жишээ санаачлагуудын нэг болж байгааг уулзалтын үеэр хатагтай Матилда онцлон тэмдэглэв.

Судалгаа, баримт нотолгооны үр нөлөө, ач холбогдлыг үргэлж эрхэмлэж, үндэсний байгууллагуудыг дэмжин  хамтарч ажиллаж ирсэн НҮБХХ-ийн багт IRIM судалгааны хүрээлэнгийн зүгээс дахин талархлаа илэрхийлье.

#IRIM #UNDPMongolia #SustainableDevelopment #GreenTransition #Collaboration #MongolianResearch #Innovation