Мэдээ мэдээлэл
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээр АНУ-д мэргэжилтэн солилцооны хөтөлбөрт хамрагдлаа.
18/04/2024
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээр АНУ-д мэргэжилтэн солилцооны хөтөлбөрт хамрагдлаа.

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээр АНУ-д мэргэжилтэн солилцооны хөтөлбөрт хамрагдлаа.

IRIM судалгааны хүрээлэнгийн Уур амьсгал, тогтвортой байдлын багийн ахлах судлаач Э.Оюундэлгэр маань АНУ-ын Төрийн Департаментийн санхүүжилттэй хэрэгждэг Мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийн хүрээнд Корнеллийн их сургуулийн Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны тэнхимд 5 долоо хоногийн хугацаатай зочин судлаачаар ажиллаад ирлээ.👏🏻

Нью-Йорк мужийн Итака хотод байрлах Корнеллийн их сургууль нь дэлхийд ранкаараа топ их сургуулиудын эхний 13-т жагсдаг, Ivy League-ийн нэр хүндтэй байгууллагуудын нэг юм. Ялангуяа, тус сургуулийн Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны тэнхим нь уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр дэлхийд судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудаараа тэргүүлдэг төв билээ.

Судалгааны сүүлийн үеийн арга зүй, аргачлалд тогтмол суралцах, салбарын дэвшлээс хоцрохгүй байхын төлөө тасралтгүй хөгжих нь IRIM-чууд бидний салшгүй соёлын нэг хэсэг юм. Илүү ногоон, илүү тогтвортой нийгэм рүү чиглэсэн бидний буухиа үргэлжилсээр байна.