Мэдээ мэдээлэл
СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН БАГ ТАМИРЧИДДАА БАЯР ХҮРГЭЕ.
17/04/2024
СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН БАГ ТАМИРЧИДДАА БАЯР ХҮРГЭЕ.

СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН БАГ ТАМИРЧИДДАА БАЯР ХҮРГЭЕ.

IRIM судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан “Спортын нөхөрсөг тэмцээн”-д амжилт гаргаж, шагналт байранд шалгарсан баг, тамирчдадаа халуун баяр хүргэе. 🎉

Энэ удаагийн нөхөрсөг тэмцээний гол зорилго нь Нийгмийн салбар дахь мэргэжилтнүүдийг хооронд нь нэгтгэх, залуучуудын нийгмийн капиталыг сайжруулахад дэмжлэг болох явдал байв. Уг зорилго биеллээ олоход энэхүү санаачилга нь нэг удаагийн байхаас илүү дараа дараагийн жилүүдэд тогтмол үргэлжлэх нь маш чухал юм.

Ингээд ирэх 2025 онд энэхүү санаачилгыг үргэлжлүүлж, хөгжлийн болон нийгмийн салбарын мэргэжилтнүүдийн тогтмол харилцаа, холбоог хэвшүүлсэн спортын сайн жишгийг бий болгох буухиаг Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/ үргэлжлүүлэхээр боллоо.

Бидний хүсэлтийг хүлээн авч, 2025 оны “Нийгмийн салбарынхны дундах Спортын Нөхөрсөг тэмцээн”-ийг зохион байгуулахаар болсон МУЗН-ын хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье. 🤝

🏐Холимог гар бөмбөг🏐

I байр - SICA Mongolia

II байр - Ид шидийн орон Дундговь

III байр - Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/

🏀Эрэгтэй сагсан бөмбөг 🏀

I байр - BroFam

II байр - Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/

III байр - SICA Mongolia

🏀Эмэгтэй сагсан бөмбөг 🏀

I байр - Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/

II байр - IRIM

III байр - Save the Children in Mongolia