Мэдээ мэдээлэл
Монголын Цахим ил тод байдлын индекс анх удаа "ХАНГАЛТТАЙ" түвшинд хүрлээ.
15/03/2024
Монголын Цахим ил тод байдлын индекс анх удаа

📣Монголын Цахим ил тод байдлын индекс анх удаа "ХАНГАЛТТАЙ" түвшинд хүрлээ.

IRIM судалгааны хүрээлэн нь 2010-2011 онд төрийн цахим ил тод байдлыг хэмжих анхны арга зүйг боловсруулж, 2014 оноос хойш 12 дах жилдээ мониторингийн тайлангаа эрхлэн гаргалаа.

Цахим ил тод байдлын индекс нь хуулийн хүрээнд төрийн байгууллагаас хүргэж буй мэдээллийн ил тод байдлыг хэмжихээс гадна мэдээллийг ил тод болгох чадамж, бодлогын орчин бүрдсэн зэргээр тодорхойлогддог цогц арга зүйгээр хэмждэг. Цахим ил тод байдлын индексийг сайн, хангалттай, сул, хангалтгүй, муу гэсэн 5 түвшинд ангилан үздэг.

Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагын цахим ил тод байдал хангалтгүй, сул түвшинд үнэлэгдэж байсан бол 2023 оны үр дүнгээр 65.2%-д хүрсэн нь анх удаа хангалттай түвшинд үнэлэгдсэн онцлох үр дүн юм. Монгол, Англи хэлээр хэвлэгддэг тус индексийг төрийн байгууллагууд өөрсдийн цахим ил тод байдлаа сайжруулахад ашиглах боломжтойгоос гадна эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэд ашиглах бүрэн боломжтой.