Мэдээ мэдээлэл
IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх Д.Бямбасүрэн “Төв, Зүүн Европын сонгогдсон орнуудын цалингийн тэгш бус байдлын өөрчлөлтийн шалтгаан, түүний бүтэц” сэдэвт хамтарсан өгүүллээ Springer Nature-ийн Journal of Economic Inequality сэтгүүлд хэвлүүллээ.
01/03/2024

🔎IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх Д.Бямбасүрэн “Төв, Зүүн Европын сонгогдсон орнуудын цалингийн тэгш бус байдлын өөрчлөлтийн шалтгаан, түүний бүтэц” сэдэвт хамтарсан өгүүллээ Springer Nature-ийн Journal of Economic Inequality сэтгүүлд хэвлүүллээ. Уг сэтгүүл нь хөдөлмөрийн эдийн засаг, тэгш бус байдлын салбартаа тэргүүлэх эрэмбийн (Q1) сэтгүүл юм.

Тэрээр судалгааны ажилдаа Евростатын микро өгөгдлийг ашигласан бөгөөд уг эрдмийн бүтээл нь нийт 6 орны 500,000 орчим хувь хүний датан дээр ажилласан байна.

Д. Бямбасүрэн зөвлөх маань манай хүрээлэнд 2015 оноос хойш ахлах судлаач, зөвлөхөөр, мөн удирдах зөвлөл болон удирдлагын баг бүрэлдэхүүнд ажиллаж байсан бөгөөд одоогоор Унгар улсын Печийн Их сургуульд Бүс нутгийн бодлого, Эдийн Засгийн Ухааны докторантаар суралцаж байна.

Дэлхийд нэр хүндтэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн зөвлөхдөө халуун баяр хүргэе!👏

Та бүхэн доорх линкээр нэвтрэн судалгааны ажлыг унших боломжтой. https://rdcu.be/dzOzC