Мэдээ мэдээлэл
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
27/02/2024
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

🌱УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн нийгэм, эдийн засагт учирч буй эрсдэлүүдийг гэнэтийн, давагдашгүй хүчин зүйл гэж үзэх хандлага ард үлдэж, нийгмийн бүхий л салбар уг асуудалд тэсвэртэй байхад өөрсдийгөө бэлдэж, чадавхжуулж байна. Тэр дундаа улс орны эдийн засгийн гол хөдөлгөх хүч болдог жижиг, дунд бизнес эрхлэгчид байгалийн гамшиг, эрсдэлийн нөлөөнд хамгийн эмзэг байж, нэг удаагийн байгалийн эрсдэл тохиоход олон ЖДБ-ийн үйл ажиллагаа доголдож, зарим нь үйл ажиллагаагаа зогсооход хүрдэг.

Уг асуудлаар манай хүрээлэнгийн судлаачид "Монголд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, жендерийн тэгш оролцоотой бизнесүүдийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь” сэдвийн дор Australia Awards Fellowship хөтөлбөрт 2023 онд хамрагдаад ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд Гриффит болон Өмнөд Квинсландийн Их Сургуулийн проффесоруудтай хамтран цуврал судалгааны тойм өгүүллүүдийг боловсруулаад байна.

Эдгээр өгүүллээр ЖДБ эрхлэгчдийн уур амьсгалын өөрчлөлт дэхь тэсвэртэй байдлыг дэмжихийн тулд (1) бодлогын түвшинд, (2) хамтарч ажиллаж буй талуудын түвшинд болон (3) ЖДҮ эрхлэгчид өөрсдөө хэрхэн эхний алхмыг авч болох аргуудыг санал болгож, нэмэлтээр хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах аргачлалыг мөн тусгасан болно.

Дараах холбоосоор нэвтрэн тойм өгүүллүүд болон хариу арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцах боломжтой бөгөөд судалгааны үр дүнг тархаах, үр дүнд тулгуурлан хэрэгжүүлэх санал санаачилга, бусад хамтын ажиллагаанд манай хүрээлэн нээлттэй болно.

🔎Бодлогын хураангуй 1. Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ЖДБ-ийг бий болгох бодлогын сонголтууд: https://drive.google.com/.../1-RbdrO5SdYwi4gVROBs.../view...

🔎Бодлогын хураангуй 2. Монгол Улс дахь эмэгтэй бизнес эрхлэгчид уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болох сайн туршлагууд: https://drive.google.com/.../1HxTIZ5_wb0GHI.../view...

🔎Бодлогын хураангуй 3. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй жижиг, дунд бизнесүүдийг бэхжүүлэхэд талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь: https://drive.google.com/.../1ZalZprzFWGNuSaNq1dG.../view...

✅Уур амьсгалын өөрчлөлтөд авах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах хэрэглэгдэхүүн: https://drive.google.com/.../17rSKmJZHAZ.../view...