Мэдээ мэдээлэл
ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ УТГА УЧИРТАЙ ОРОЛЦОО БИЙ БОЛГОХ НЬ
26/12/2023
ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ УТГА УЧИРТАЙ ОРОЛЦОО БИЙ БОЛГОХ НЬ

IRIM судалгааны хүрээлэнгээс Оюу Толгой ХХК-ийн “Орон нутгийн харилцааны багийн гишүүдэд “Орон нутгийн иргэдтэй утга учиртай харилцаа холбоо бий болгох нь” нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа.

IRIM судалгааны хүрээлэнгээс Оюу Толгой ХХК-ийн “Орон нутгийн харилцааны багийн гишүүдэд “Орон нутгийн иргэдтэй утга учиртай харилцаа холбоо бий болгох нь” нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар: 

  1. IRIM судалгааны хүрээлэнгийн Өмнөговь аймагт хийгдэж байсан уул уурхай, олон нийтийн санаа бодол, орон нутгийн харилцааны чиглэлийн судалгаануудын онцлох үр дүнг танилцуулж, 
  2. Орон нутгийн харилцааны сүүлийн үеийн олон улсын чиг хандлагын талаар мэдээлэл, мэдлэг хуваалцаж, 
  3. Оролцоонд суурилсан бүлгийн хэлэлцүүлгээр дамжуулан харилцан суралцах арга хэмжээнүүдийг тус тус зохион байгууллаа.  

#Сургалтын үр дүн нь орон нутгийн иргэд, олон нийттэй итгэлцэл, ойлголцолд суурилсан хамтын ажиллагааг бий болгох юм.