Мэдээ мэдээлэл
IRIMers Жакарта хотод “Залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр”-т судалгааны ахицаа танилцууллаа!
07/09/2023
IRIMers Жакарта хотод “Залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр”-т судалгааны ахицаа танилцууллаа!

IRIM судалгааны хүрээлэн Азийн хөгжиж буй орнуудад гамшигт тэсвэртэй байдлыг бий болгоход нийгмийн капиталыг ашиглах нь (2022-2024) сэдвийн хүрээнд хэрэгжүүлж буй судалгааны төслийн явцаа хэлэлцүүлж байна. Уг судалгааны төслийг Японы Сэншүгийн их сургуулиас хэрэгжиж буй “Залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр”-н хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд IRIM-н судлаачил Филиппин, Вьетнамын судлаачидтай хамтран 3 жилийн хугацаанд гүйцэтгэж буй судалгааны явцаа танилцуулж, хэлэлцүүллээ. Уг хөтөлбөр нь Азийн залуу судлаачдыг хамтарсан судалгаа гүйцэтгэх боломж олгох замаар залуу судлаачдыг чадавхжуулах зорилготой бөгөөд хөтөлбөрийн явцын уулзалт 2023 оны 9 сарын 4-8-ны өдрүүдэд Индонезийн Жакарта хотноо зохион байгуулагдаж байна.