Аялал жуулчлалын салбарын залуу ажиллах хүчний судалгаа
📢 Аялал жуулчлалын салбарын залуучуудаа, таны дуу хоолой чухал байна!
IRIM Монголын Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM) нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-ын захиалгаар Монгол Улсын аялал жуулчлалын салбар дахь залуучуудын ур чадвар, ажлын байрны талаар судалгаа хийж байна. Судалгааны үр дүн нь салбарын хүний нөөцийн бодлого, сургалтын хөтөлбөрийг сайжруулахад ашиглагдана.
Хэрэв та 18–34 насны бөгөөд дараах бүлгийн аль нэгэнд хамаарч байвал судалгаанд оролцохыг урьж байна 👇
Аялал жуулчлал эсвэл зочлох үйлчилгээтэй холбоотой хөтөлбөрөөр суралцаж буй оюутан
Аялал жуулчлал эсвэл зочлох үйлчилгээний салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан (сүүлийн 12 сард улирлын чанартай ажилласан ч хамаарна) 🔍 Ажилгүй, аялал жуулчлалын чиглэлээр ажил хайж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн байгууллага эсвэл ямар нэгэн ажлын цахим платформд бүртгүүлсэн
Бөглөхөд ойролцоогоор 15 минут
Оролцоо сайн дурын, таны хариултын нууцлалыг бүрэн хадгалж, зөвхөн нэгтгэсэн байдлаар тайлагнана
Судалгаанд оролцох линк: https://ee-eu.kobotoolbox.org/x/Vb0wKVBK
Та өөрийн суралцах, ажил хайх, ажиллах явцад тулгарсан бодит туршлагаа хуваалцаж, аялал жуулчлалын салбарт залуучуудад илүү тогтвортой, зохистой ажлын байр бий болоход хувь нэмрээ оруулаарай! Мөн танд энэ салбарт хамаарах найз, хамт олон, ангийнхан байвал энэ постыг хуваалцаж, тэднийг урьж туслаарай 🙏
Асуух зүйл байвал төслийн зохицуулагч Энхнаран: 8670-6007, enkhnaran@irim.mn
#IRIM #ОУХБ #ILO #АялалЖуулчлал #ЗочлохҮйлчилгээ #Залуучууд #ЗохистойХөдөлмөр #Судалгаа