Мэдээ мэдээлэл
Хуурамч мэдээллийн эсрэг мэдээллийн багц
2 цаг 38 мин
Хуурамч мэдээллийн эсрэг мэдээллийн багц

📚 Хуурамч мэдээллийн эсрэг мэдээллийн багц

IRIM судалгааны хүрээлэн 2025 оны 7-р сараас 2026 оны 8-р сар хүртэл “Хуурамч мэдээлэлтэй тэмцэх замаар ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн билээ. Төслийн хүрээнд бид Монгол Улс дахь хуурамч мэдээллийн орчныг, ялангуяа улс төр, ардчилалтай холбоотой хуурамч мэдээллийн экосистемийг судалж, хуурамч мэдээлэлд хамгийн эмзэг бүлэгт чиглэсэн нөлөөллийн хөтөлбөрийг нотолгоонд тулгуурлан боловсруулж, туршин хэрэгжүүлээд байна.

Ийнхүү төслийн хүрээнд хийсэн судалгаа, туршлага, мэдлэгийн бүтээлүүдээ нэгтгэн та бүхэнтэй нээлттэй хуваалцаж байна. Энэхүү багцад:

1️⃣ Нөхцөл байдлын судалгаа: Монгол Улс дахь хуурамч мэдээллийн зураглалын судалгаа (2025 оны 12-р сар)

Баримт шалгагч байгууллагуудын 1,618 баримт шалгалт болон мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагад тулгуурлан хуурамч мэдээллийг хэн, ямар сувгаар, ямар сэдвээр түгээж байгааг тодорхойлсон.

🔗 [https://shorturl.at/arD5b]

2️⃣ Зорилтот бүлгийг шинжлэх судалгаа: Залуучуудын хуурамч мэдээлэлд өртөх эмзэг байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс (2026 оны 5-р сар)

Улаанбаатар, Төв, Хөвсгөлийн 16–25 насны 400 залуучуудыг хамруулсан. Хуурамч мэдээлэлд өртөхөд нас, хүйс, боловсрол гэх мэт хүн ам зүйн хүчин зүйлсээс илүүтэй сэтгэн бодох чадвар, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөл нөлөөлдөг болохыг харуулсан.

🔗 [https://shorturl.at/KxYjl]

3️⃣ Нотолгоонд суурилсанд нөлөөллийн үйл ажиллагаа: A Practical Knowledge Toolkit (2026)

Монгол болон Филиппинд 2 улсад хэрэгжүүлсэн туршилтын хөтөлбөрийн туршлага, сургамжийг нэгтгэсэн практик гарын авлага. Хөтөлбөрөө орон нутгийн онцлогт тохируулан төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг нь хэмжих алхмуудыг тусгасан бөгөөд шууд ашиглах 10 загвартай.

🔗 [https://shorturl.at/fnhZs]

Та бүхэн эдгээр бүтээлийг хуурамч мэдээлэлтэй тэмцэх, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн мэдээллийн боловсролын хөтөлбөр, судалгааны ажилдаа чөлөөтэй ашиглах боломжтой. Энэ чиглэлээр санаачилга, судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, манай багтай хамтран ажиллах сонирхолтой бол contact@irim.mn хаягаар холбогдох боломжтой.

Эдгээр бүтээлийг Европын Холбооны санхүүжилттэй Team Europe Democracy (TED) санаачилгын дэмжлэгтэйгээр бэлтгэв.

#IRIM #TeamEuropeDemocracy #ХуурамчМэдээлэл #МэдээллийнБоловсрол #НотолгоонооҮйлАжиллагааРуу