🔹 2-р улирал уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдлын чиглэлээр өрнөлөө. Улиастайд 11 аймгийн 150 гаруй хүний оролцоотой бүсийн семинар болж, Политехник коллежийн хөтөлбөрт жендэрийн үнэлгээ хийгдэж, эрчим хүчний шилжилтийн хэлэлцүүлгүүдийн санал 2026–2030 оны хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдахаар ажиллаж байна
🔹 «Цахим хоршоо» төслийн суурь судалгаа 8 суманд дууслаа. ISO/IEC 27001 баталгаажуулалтын ажил эхэлж, 2026 онд сертификат авахаар зорьж байна. Хог хаягдлын судалгаагаар 97.5% нь санаа зовж, 70% нь суралцахыг хүсэж байгаа ч өрхийн 78% нь ангилан ялгах савгүй байна
🔹 Зуны сургалт-2025 боллоо, «Судлаач оюутан» хөтөлбөр 12 дахь жилдээ 10–11-р сард шинэ өнгө төрхтэй эргэн ирнэ