Мэдээ мэдээлэл
“СУДЛААЧ ОЮУТАН – 2026” хөтөлбөр хэрэгжиж байна
4 цаг 10 мин
“СУДЛААЧ ОЮУТАН – 2026” хөтөлбөр хэрэгжиж байна

“СУДЛААЧ ОЮУТАН – 2026” хөтөлбөр хэрэгжиж байна

Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM)-ээс 13 дахь жилдээ зохион байгуулж буй “Судлаач Оюутан” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ жилийн хөтөлбөр “AI эрин үеийн залуу судлаач” ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдаж, нийт 90 өргөдлөөс 12 оюутан шалгаран цуврал сургалт, дадлага ажилд хамрагдаж байна.

Энэ удаагийн хичээлээр оролцогчид “Хиймэл оюун ухааныг судалгаанд ашиглах нь” сэдвээр хиймэл оюун ухааныг судалгааны ажлын үе шат бүрд хэрхэн зөв, үр дүнтэй, ёс зүйтэй ашиглах арга барилтай танилцлаа.

Хичээлийн дараа оролцогчид практик дадлага хийж, чанарын судалгааны мэдээллийг боловсруулах, оруулах ажлыг AI хэрэгслийн тусламжтайгаар өөрсдөө туршиж үзлээ.

Хөтөлбөр 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд оролцогчид цаашид судалгаа болон AI хэрэгслүүдийн практик сургалт, багийн бие даасан ажил, сургагч багшийн хичээлд хамрагдаж, эцэст нь судалгааны ажлаа тайлагнана.

Залуу судлаачдын дараагийн алхмуудыг хамтдаа дагаарай! 💡