Мэдээ мэдээлэл
Судалгааны үр дүнд үндэслэн төрийн албан хаагчийг зайнаас цахимаар ажиллуулах нийтлэг аргачлал батлагдлаа 💻
10 цаг 6 мин

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн захиалгаар, Лоринэт сангийн санхүүжилтээр IRIM Судалгааны хүрээлэн 2025–2026 онд “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа”-г хэрэгжүүлсэн.

Тус судалгааны үр дүн, зөвлөмжид үндэслэн Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Төрийн албан хаагчийг зайнаас цахимаар ажиллуулахад баримтлах нийтлэг аргачлал”-ыг баталлаа. Энэхүү аргачлал батлагдсанаар төрийн байгууллагууд албан хаагчдаа зайнаас болон цахимаар ажиллуулах зохицуулалтыг илүү тодорхой, нэгдсэн чиглэлтэйгээр хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Мөн ажилтнуудын ажил, амьдралын тэнцвэрийг дэмжих, гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх, уян хатан ажлын зохицуулалтыг байгууллагын түвшинд нэвтрүүлэхэд чухал алхам болж байна.

Судалгааны үр дүн бодлого, шийдвэрт тусгагдаж, бодит хэрэгжилт болж байгаад IRIM cудалгааны хүрээлэнгийн зүгээс баяртай байна.

Тушаалыг эндээс : 2026.04.30_A_85.pdf