Мэдээ мэдээлэл
📍Олон нийтийн санал бодлын үндэсний хэмжээний судалгаа 6–8 дугаар сард явагдаж байна
4 цаг 25 мин
📍Олон нийтийн санал бодлын үндэсний хэмжээний судалгаа 6–8 дугаар сард явагдаж байна

📍Олон нийтийн санал бодлын үндэсний хэмжээний судалгаа 6–8 дугаар сард явагдаж байна 
 
Судалгааны зорилго нь Монгол Улсын 18 ба түүнээс дээш насны иргэдийн нийгмийн асуудлуудын талаарх байр суурийг үндэсний хэмжээнд төлөөлөхүйц байдлаар тодорхойлох явдал юм. 

Судалгаанд нийт 1,000 орчим иргэн хамрагдах бөгөөд оролцогчдыг Random Digit Dialing буюу утасны дугаарыг санамсаргүй байдлаар сонгож байгаа нь судалгааны аргын онцлог юм. Энэ арга нь иргэдийг урьдчилан бэлтгэсэн жагсаалтаас бус, санамсаргүй байдлаар сонгон хамруулах боломж олгодог. 
Иймд таны утасны дугаар санамсаргүй түүврээр сонгогдсон тохиолдолд судалгаанд идэвхтэй оролцож, өөрийн санал бодлоо илэрхийлэхийг уриалж байна. Иргэдийн оролцоо нь олон нийтийн бодол, хандлагыг бодитой тусгах, цаашдын бодлого, шийдвэрт мэдээллийн үндэслэл бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

*****