✅Монгол, Филиппин улсад хэрэгжүүлсэн худал мэдээлэлтэй тэмцэх төслийн үр дүн, сургамжийг хуваалцлаа
IRIM судалгааны хүрээлэн Филиппин улсын INCITEGov байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Худал мэдээлэлтэй тэмцэх замаар ардчиллын үнэт зүйлийг хамгаалах нь” төслийн хүрээнд хуримтлуулсан мэдлэг, туршлага, сургамжаа бүс нутгийн улс орнуудтай хуваалцах Regional Knowledge Sharing Workshop-ыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Нэг жилийн хугацаанд хэрэгжсэн төслийн хүрээнд:
Монгол, Филиппин улсын худал мэдээллийн орчны зураглалын судалгаа хийв;
Олон нийтийн зан үйлийн судалгааг хэрэгжүүлэв;
Судалгааны үр дүнд суурилсан олон нийтийн оролцоотой нөлөөллийн загвар боловсруулж, хоёр улсад туршин хэрэгжүүлэв.
Энэхүү төсөл нь нотолгоонд суурилсан судалгааг бодит үйл ажиллагаатай холбож, цаашид бодлого, төсөл хөтөлбөрийн түвшинд өргөжүүлэх боломжтой интервенцийн загваруудыг туршсанаараа онцлог байлаа.
Бид төслийн хүрээнд бий болсон судалгааны үр дүн, сургамж, туршлагыг цувралаар та бүхэнд хүргэх болно.
Төслийг Team Europe Democracy (TED) санаачилгын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэв.