Мэдээ мэдээлэл
🔸IRIM cудалгааны хүрээлэнгийн “Жилийн тайлан 2025-2026” хэвлэгдэн гарлаа.
5 цаг 19 мин
🔸IRIM cудалгааны хүрээлэнгийн “Жилийн тайлан 2025-2026” хэвлэгдэн гарлаа.

🔸IRIM cудалгааны хүрээлэнгийн “Жилийн тайлан 2025-2026” хэвлэгдэн гарлаа.

Хараат бус, ил тод байдлын илэрхийлэл болсон жилийн тайлангийн 13 дахь дугаарыг эмхэтгэн та бүхэнд хүргэж байгаадаа таатай байна.

2025 он хөгжлийн салбарт тодорхойгүй байдал, сорилт, өөрчлөлт огтлолцсон онцгой жил байлаа. Бид энэ хугацаанд тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилт, дижитал шилжилт, хуурамч мэдээлэл зэрэг тогтвортой хөгжилд онцгой ач холбогдолтой, шинэ тутам чиглэлүүдэд нотолгоонд суурилсан судалгаа, шийдлүүдийг боловсруулан ажиллалаа.

Үүний зэрэгцээ бид байгууллагынхаа мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах, олон улсын стандартай нийцүүлэн шинэ түвшинд гаргахад онцгой анхаарал хандуулж, хамт олныхоо сайн сайхан байдлыг дэмжих үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв.

Бид цаашид ч хараат бус шинжилгээ, найдвартай өгөгдөл, мэргэжлийн судалгаагаар хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтад бодит хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллах болно.

Бидний гүйцэтгэсэн ажлууд, гаргасан хүчин чармайлтын үр дүнг энэхүү тайлангаас уншиж, дэлгэрэнгүй танилцах боломжтой.

👉Тайлантай танилцах: https://shorturl.at/kWX61