🎯“ТӨР–ХУВИЙН ХЭВШИЛ, МАЛЧДЫН ТҮНШЛЭЛ–2026” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
🔸Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгуудад малчдын хоршоодын үйлдвэрлэсэн мал, мах, ноос ноолуурыг үндэсний болон орон нутгийн үйлдвэрүүдэд тогтвортой, урт хугацаанд нийлүүлэх түншлэлийг бий болгох зорилго бүхий сургалт, үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.
🔸Сургалт, хэлэлцүүлгийн хүрээнд зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн чиг хандлага, малын гаралтай түүхий эдийн гарц, чанар, нэмүү өртгийн сүлжээ, бэлчээрийн менежмент, экосистемийн үйлчилгээ болон экосистемийн үйлчилгээний төлбөрийн механизмын талаар оролцогчдод мэдлэг, мэдээлэл олголоо. Мөн малчдын хоршоод болон ноос, ноолуур, мал, махны чиглэлийн үндэсний болон орон нутгийн үйлдвэрлэгчдийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бодит түншлэлийн эхлэлийг тавилаа.
🔸Тус арга хэмжээнд дээрх дөрвөн аймгаас тус бүр 50 малчдын хоршоо, бэлчээрийн менежментийг хэрэгжүүлж буй малчдын төлөөлөл, мөн Улаанбаатар хотоос ноос, ноолуур, мах боловсруулах чиглэлийн үндэсний 10 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөл, орон нутгийн үйлдвэрүүд, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын алба хаагчид оролцлоо.
Энэхүү арга хэмжээг НҮБХХ-ийн #АДАПТ төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгуудын Засаг даргын Тамгын газар болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран зохион байгууллаа.