[English below]
Жендэр-смарт бизнес санаачилгыг дэмжих зорилготой “Бизнес санааны уралдаан” амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Тус уралдаан нь гарааны бизнес болон үйл ажиллагаагаа эрхэлж буй бизнес эрхлэгч гэсэн хоёр ангиллаар явагдсан бөгөөд эхний шатанд нийт 19 төслийн санал ирснээс эцсийн шатанд 8 оролцогч шалгарч, бизнесийн санаагаа танилцуулсан юм. Оролцогчид жендэрийн тулгамдсан асуудал, зах зээлийн бодит хэрэгцээг оновчтой олж харсан, хэрэгжих боломжтой, олон сонирхолтой төслүүдээ танилцуулж, шүүгчдээс өндөр үнэлгээ авахын сацуу бодит зөвлөгөөнүүдийг сонслоо.
🏆 Ангилал 1: Үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид
• 1-р байр – Эпокси буюу шингэн шил ашиглан сувенир болон гар урлалын бүтээгдэхүүнд шигтгээ хийх төсөл
• 2-р байр – “Сүүн шим” – Малын сүүгээр олон төрлийн цагаан идээ үйлдвэрлэхийн зэрэгцээ импортыг орлох шар сүүний чихэр, инновац шингээсэн “Хусамны печень” үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл
• 3-р байр – “Ээл Хаус” – Ахмад настанд зориулсан өдөр өнжүүлэх, асаргаа үйлчилгээний төв байгуулах төсөл
🌱 Ангилал 2: Гарааны бизнес эрхлэгчид
• 1-р байр – ДБД багийн Сархинагт суурилсан, жендэрийн мэдрэмжтэй эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөл
• 2-р байр – coffee-times.mn – Улс төр, нийгмийн асуудлыг хэлэлцэх онлайн платформ
• 3-р байр – HERITAGE IN HER HANDS – Хүүхдийн сэтгэл санааны дэмжлэгийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжийг өргөжүүлэх “Энгэрийн тэврэлт” төслүүд тус тус шалгарлаа.
Шүүгчээр ажиллаж, оролцогчдод бодитой, үнэтэй зөвлөмж өгсөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МУИС-ийн Жендэр судлалын төв, БЗД-ийн ЖДҮ дэмжих төв, ЖАЙКА ОУБ-ийн төлөөллүүдэд гүн талархал илэрхийлье.
Энэхүү уралдааныг ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Жендэр-смарт бизнесийг дэмжих нь” туршилтын төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд оролцогч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесүүдийн өсөлтөд эерэг өөрчлөлтийг авчрах чухал алхам боллоо.