Мэдээ мэдээлэл
Банк, санхүүгийн байгууллагуудад зориулсан “Жендэрийн статистикт суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх нь” сургалт зохион байгуулагдлаа
13 цаг 44 мин
Банк, санхүүгийн байгууллагуудад зориулсан “Жендэрийн статистикт суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх нь” сургалт зохион байгуулагдлаа

[English below]

Банк, санхүүгийн байгууллагуудад зориулсан “Жендэрийн статистикт суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх нь” сургалт зохион байгуулагдлаа 📊🤝

ЖАЙКА-ийн санхүүжилттэй “Жендэр смарт бизнесийг дэмжих нь” төслийн хүрээнд БЖДБЭ болон тэдэнтэй хамтран ажилладаг байгууллагуудад чиглэсэн цуврал сургалтуудыг IRIM судалгааны хүрээлэн 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2 дугаар сарын 11-ний өдөр БЖДБЭ-д санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг банк, санхүүгийн байгууллагуудын ажилтнуудад зориулсан “Жендэрийн статистикт суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх нь” практик сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, зээлийн үйлчилгээний үр нөлөөг өгөгдөлд тулгуурлан хэмжих, мөн санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж буй болон хамрагдаж чадахгүй үлдэж буй бүлгийг аналитик аргаар тодорхойлох арга зүйг танилцуулахад чиглэв.

Сургалтад идэвхтэй хамрагдсан банк, санхүүгийн байгууллагын нийт төлөөллүүддээ талархал илэрхийлье.