Мэдээ мэдээлэл
ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ 2026: ӨӨРЧЛӨЛТИЙН АРВАН ЖИЛ
Уржигдар 12 цаг 36 мин
ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ 2026: ӨӨРЧЛӨЛТИЙН АРВАН ЖИЛ

ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ 2026: ӨӨРЧЛӨЛТИЙН АРВАН ЖИЛ

IRIM судалгааны хүрээлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жилийн хүлээн авалт”-ын арга хэмжээгээ Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, тус хүрээлэнгийн Ерөнхийлөгч Х.Бэхбатын нэрэмжит болгон 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Энэ жилийн арга хэмжээг “Өөрчлөлтийн арван жил (2016-2026): Монголчууд, нийгмийн сайн сайхан байдал ба хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулж, өнгөрсөн арван жилийн хугацаанд Монголын нийгэмд гарсан өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагыг судалгааны үр дүнд тулгуурлан танилцуулснаараа онцлог байлаа.

Арга хэмжээний үеэр IRIM судалгааны хүрээлэнгийн 2016-2017 болон 2026 онд хэрэгжүүлсэн Нийгмийн сайн сайхан байдлын судалгааны харьцуулсан үр дүнг танилцуулж, Монголчуудын амьдралын үнэлгээ, хүмүүс хоорондын итгэлцэл, нийгмийн харилцаа, харилцан дэмжлэг болон ирээдүйд тулгарч болзошгүй эрсдэлийн талаарх ойлголтод гарсан өөрчлөлтийг онцоллоо.

Мөн хувь хүний амьдралд гарч буй эерэг өөрчлөлтийг нийгмийн түвшинд хэрхэн бататгах, харилцан итгэлцлийг сэргээх, нийтлэг сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулах нийгмийн чадавхыг бэхжүүлэхэд судалгаа, хөгжлийн хөтөлбөр, түншлэлээр дамжуулан хэрхэн хувь нэмэр оруулах тухай асуудлыг дэвшүүллээ.

Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн нийт эрхэм зочид, хөгжлийн түншүүд, хамтран ажиллагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🤝