Мэдээ мэдээлэл
Салбаруудын жендэрийн бодлого салбар дундын стратегитайгаа хэр уялдаж байна вэ?
9 цаг 18 мин
Салбаруудын жендэрийн бодлого салбар дундын стратегитайгаа хэр уялдаж байна вэ?

Салбаруудын жендэрийн бодлого салбар дундын стратегитайгаа хэр уялдаж байна вэ? Яам, нийслэл, дүүргийн мэргэжилтнүүдэд баримт бичгийн уялдааг олж харах нийцлийн шинжилгээний арга зүйг танилцууллаа.

IRIM судалгааны хүрээлэн бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог гаргах нийцлийн шинжилгээний арга зүйг боловсруулж салбарын яамд, нийслэл, дүүргүүдийн мэргэжилтнүүдэд 2026 оны 10 сарын 09-ний өдөр танилцууллаа. Тус арга зүйг “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд боловсруулсан билээ. Арга хэмжээний үеэр оролцогчид төслийн хүрээнд жишиг болгон гаргасан ХХААХҮ салбарын нийцлийн шинжилгээний үр дүнтэй танилцаж, тус арга зүйг өөрсдийн салбарын бодлого, төлөвлөгөөнд туршиж үзсэн.

Нийцлийн шинжилгээний арга зүйг оролцогчид туршихдаа 3 төрлийн ялгаатай баримт бичиг, загварууд дээр дараах асуултуудад хариулах байдлаар багт хуваагдан ажилласан. Үүнд:

🔹 1-р баг (яамд): Манай салбарын жендэрийн бодлого Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022–2031)-тэй хэр нийцэж байна вэ?

🔹 2-р баг (яамд): Манай салбарын жендэрийн бодлогод тусгасан ажлууд жендэрийн дэд салбар зөвлөлийн жилийн төлөвлөгөөнд бодитоор орж байна уу?

🔹 3-р баг (нийслэл, дүүрэг): Орон нутгийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд салбар дундын стратегитай хэр уялдаж байна вэ?

📝Дасгал ажлуудын үр дүн хэрхэн гарсан бэ?

Бодлогын баримт бичгүүд үндэсний стратегитай сайн уялдсан байна. Дасгал ажлаар бодлогод туссан ажлууд нь салбар дундын стратегитай "бүрэн" эсвэл "ихэвчлэн" нийцсэн.

Харин бодлогоос жил бүрийн төлөвлөгөөнд тусгахад зөрүү гарч байна. Яамдын бодлогын үйл ажиллагаанууд салбар зөвлөлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй юм уу "хэсэгчлэн" болон "дунд" түвшинд нийцэж байлаа.

Энэхүү арга зүй нь байгууллагууд бодлого, төлөвлөгөөнийхөө уялдааг өөрсдөө тогтмол шалгаж, сайжруулахад зориулагдсан бөгөөд бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог нарийвчлан гаргах нийцлийн шинжилгээний арга зүйг сонирхсон хүн бүрт нээлттэй.

Үнэлгээ, нийцлийн шинжилгээ болон зөвлөмжийн хураангуй тайлантай танилцах:Тайлан-2026

#ЖендэрийнЭрхТэгшБайдал #БодлогынНийцлийнШинжилгээ #СтратегиБодлогынТөлөвлөгөө #Салбарынбодлогынуялдаа #Яамдынбодлогынуялдаа #Ороннутгийнбодлогынуялдаа #АХБ #ЖҮХ #IRIMсудалгааныхүрээлэн