Мэдээ мэдээлэл
Судлаач Оюутан хөтөлбөр 13 дахь жилдээ зарлагдлаа
20 цаг 34 мин
Судлаач Оюутан хөтөлбөр 13 дахь жилдээ зарлагдлаа

Судлаач Оюутан хөтөлбөр 13 дахь жилдээ зарлагдлаа

IRIM судалгааны хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг "Судлаач-Оюутан" хөтөлбөрийн 2026 оны элсэлтдээ судалгаа, шинжилгээ хийх сонирхолтой оюутнуудыг урьж байна.

Хөтөлбөр нийт 4 долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. (10 дугаар сар 27 – 11 дүгээр сар 20)

Хөтөлбөрт хамрагдсанаар:

🎯Судлаач бэлтгэх тусгай хөтөлбөрийн дагуу судалгааны арга зүй, өгөгдөлтэй ажиллахад суралцах

🎯Судалгааны арга барил, хиймэл оюун ухааны үр дүнтэй ашиглалт, судалгааны салбарын тухай анхан шатны мэдлэг ойлголт

🎯Судалгааны ур чадвараа сайжруулан хувийн ур чадвараа сайжруулах, судалгааны ажил бичихэд дэмжлэг авах

🎯IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах боломж нээгдэнэ

🎯Үе тэнгийн залуустай хамтран ажиллах, суралцах боломж бий болно

🎯Цахим шилжилт сэдвээр судалгаанд суурилсан үр дүнг түгээх

🎯Судалгааны төслүүд дээр практик дадлага хийх

Тавигдах шаардлага:

✅Судалгаа, шинжилгээ хийх сонирхолтой байх

✅Голч дүн 3.0-аас дээш байх

✅Нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухаан, бизнесийн чиглэлээр суралцдаг байх

✅3 болон түүнээс дээш курсийн оюутан байх

✅Хөтөлбөрийн турш долоо хоног бүр 4-8 цаг зарцуулах боломжтой байх

Тавигдах шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг https://forms.gle/nCvqUsBxW91J5D8b7 холбоосоор бөглөнө үү.

🕓Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2026 оны 10 сарын 20-ний өдрийн 23:59 цаг

Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтад оролцуулахгүй. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл IRIM цахим хуудас болон 8670-6007 холбогдон авах боломжтой.