IRIM судалгааны хүрээлэн 2025 оны 06 сараас хойш "Хуурамч мэдээлэлтэй тэмцэх замаар ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх нь" төслийг хэрэгжүүлж, хуурамч мэдээллийн орчин, экосистем, оролцогч талууд, иргэдийн зан үйлийг тодруулсан цуврал судалгаа, нөлөөллийн ажлуудыг нэг жилийн хугацаанд зохион байгуулж байгаа билээ.
Уг судалгаанаас гарсан үр дүнг IRIM-ийн Судлаач оюутан-2025 хөтөлбөрийн залуучууд та бүхэнд сонирхол татах хэлбэрээр бэлтгэн хүргэж буйг хүлээн авна уу.
Монголд хуурамч мэдээлэл хамгийн их тархдаг талбар бол... Фэйсбүүк! Идэвхтэй хэрэглэгч олон, мэдээлэл түгээхэд хямд, хялбар байдаг тул ингэж бидний "мэдээллийн бөмбөлөг"-т нэвтэрч чаддаг байна.
Тэгвэл яаж хамгаалах вэ? Манай Судлаач оюутан 2025 хөтөлбөрийн оролцогчид SIFT аргыг монголчлоод "ХШОМ АРГА" болгож залуучуудад санал болгожээ:
🔴 ХҮЛЭЭ — шинэ мэдээлэлтэй танилцаад шууд бүү хуваалц
🟠 ШАЛГА — бичсэн хүн/байгууллагыг "Бидний тухай" хэсгээс нь шалга
🟡 ОЛ — factcheck.mn, mfcc.mn зэрэгт баталгаажуулаарай
🟢 МӨРД — эх сурвалжийг нь мөрд, заавал шалгаарай
Динотой хамт постеруудаа FINISH хүртэл тоглож, дижитал ертөнцөд аюулгүй байлгах бамбайгаа олж аваарай👉
Дэлгэрэнгүй судалгааны тайлантай зурган дээрх QR кодоор орж танилцах боломжтой!
#NyagtaldagBolCOOL #ХШОМАрга #ФейсбүүкчинДино #МэдээллийнУрЧадвар #IRIM #EUTED #СудлаачОюутан2025