Мэдээ мэдээлэл
ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
20/08/2026
ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсад 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Дэлхийн хэмжээнд хүүхэд бүрд ялгаваргүйгээр мөнгөн тэтгэмж олгодог 23 улсын нэг нь Монгол Улс бөгөөд хүүхдийн мөнгө нь өрхийн орлогыг дэмжих, ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулдаг нийгмийн хамгааллын бодлогын гол арга хэмжээний нэг юм.

💡Азийн Хөгжлийн Банкны хийсэн судалгаагаар Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлын үед авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн өндөр эерэг нөлөө үзүүлснийг онцолсон байдаг.

Энэ удаагийн судалгаагаар хүүхдийн мөнгөн тэтгэмж өрхийн амьжиргааны түвшин, орлого, хэрэглээ болон хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг бодит мэдээлэлд тулгуурлан тодорхойлох үндэсний хэмжээний судалгааг хэрэгжүүлж эхлээд байна. Судалгааны мэдээлэл цуглуулалтад Улаанбаатар хот болон бүс нутгийг төлөөлөх 8 аймгийн 31 сумын нийт 2,000 өрхийг хамруулахаар төлөвлөсөн.

📝Судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэж байна. Судалгааны үр дүн нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн өрхийн амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй бодит үр нөлөөг үнэлэх, цаашдын бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгоход шаардлагатай нотолгоо, мэдээллийг бүрдүүлэх ач холбогдолтой.