АДАЛ ЯВДАЛ, ШИНЭ МЭДЛЭГЭЭР ДҮҮРЭН ЗУНЫ СУРГАЛТ–2026
Манай байгууллага хамт олны дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Зуны сургалт” арга хэмжээгээ 18 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Жил бүр шинэ, сонирхолтой сэдэв, хөтөлбөрөөр баяждаг тус сургалтын хүрээнд энэ жил ажилтнууд маань ажлын байрны чухал ур чадваруудын нэг болох хиймэл оюун ухааныг (AI) үр дүнтэй ашиглах, хэрэглээний ур чадвараа хөгжүүлэх сургалтад хамрагдав. Ингэснээр орчин үеийн технологийн боломжийг өдөр тутмын ажилдаа оновчтой ашиглах шинэ мэдлэг, практик арга барилаас суралцлаа.
Мөн зуны сүүлчийн дулаахан өдрүүдийг тохиолдуулан нийт ажилтнуудынхаа дунд сэтгэл зүйн сонирхолтой дасгаларга хэмжээ, хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулж, хамт олны халуун дулаан уур амьсгал дунд дурсамж дүүрэн нэгэн үдшийг өдрийг өнгөрүүлсэн юм.
Шинэ мэдлэг, нэгдмэл хамт олон, бүтээлч санаачилга бүр бидний ирээдүйн амжилтын эхлэл билээ.