Мэдээ мэдээлэл
Монгол залуучууд ажлын байранд цалингаас илүүтэй өөр юу хүсэж байна вэ?
04/09/2026
Монгол залуучууд ажлын байранд цалингаас илүүтэй өөр юу хүсэж байна вэ?

🔍Монгол залуучууд ажлын байранд цалингаас илүүтэй өөр юу хүсэж байна вэ?

“Залуучуудын сургуулиас хөдөлмөрийн зах зээл рүү шилжих шилжилтийн судалгаа”-ны үр дүнгээс харахад Монголын залуусын хувьд зөвхөн цалин бус, ажилтнаа хүндэлсэн, ээлтэй ажлын орчин болон ажлын байрны тогтвортой байдал чухал байна. Олон залуус эдгээр нөхцөлийн төлөө харьцангуй бага цалинтай ажил сонгоход ч бэлэн байна.

📌Залуус ажлын байраа ойр ойрхон сольж байгаа нь анхны орж буй ажлын байрууд нь тогтвортой байдал, суралцах боломж, карьерын өсөлтийг хангалттай бүрдүүлж чадахгүй байгаатай холбоотой гэж үзжээ.

Судалгааны дэлгэрэнгүй үр дүн, зөвлөмжтэй тайлангаас танилцана уу:https://www.adb.org/.../school-work-youth-employment...

IRIM судалгааны хүрээлэн нь Азийн Хөгжлийн Банкны захиалгаар хэрэгжүүлсэн энэхүү судалгааны асуумж, хэрэглэгдэхүүнийг боловсруулахад хамтран ажиллаж, 2025 онд судалгааны талбарын мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэсэн юм.

Энэхүү судалгаа нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг дадлага хийх, ажил хайх, ажил эрхлэх, ажлаас гарах, цаашид мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх хүртэлх бүхий л туулсан туршлагад нь тулгуурлан судалснаараа арга зүйн хувьд онцлог юм.

🤝Тайланд олон сонирхолтой үр дүн, зөвлөмж багтсан тул энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, байгууллагуудыг уншин танилцаж, цаашдын ажил, бодлого, үйл ажиллагаандаа ашиглахыг уриалж байна.