Мэдээ мэдээлэл
WIFI төслийн хэрэгжилт, үр дүн, үр нөлөө болон тогтвортой байдлыг үнэлэх эцсийн үнэлгээг IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэж эхэллээ.
1 цаг 22 мин
WIFI төслийн хэрэгжилт, үр дүн, үр нөлөө болон тогтвортой байдлыг үнэлэх эцсийн үнэлгээг IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэж эхэллээ.

Монголын нүүдлийн мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг төрөлжүүлэх, малын эрүүл мэндийг дэмжих, махны чанар болон мах, махан бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдал байдлыг сайжруулах нь хөдөөгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой юм.  

Энэ хүрээнд Agronomes et Vétérinaires Sans Frontières (AVSF) байгууллага Францын Fonds Équipe France (FEF)-ийн санхүүжилтээр Монголын нүүдлийн мал аж ахуйг тогтвортой, чанартай, өгөөжтэй махны өртгийн сүлжээтэй холбох зорилготой WIFI төслийг 2024–2026 онд Баянхонгор аймгийн Богд, Жинст, Баянцагаан, Бөмбөгөр сумдад хэрэгжүүлж байна. 

WIFI төслийн хэрэгжилт, үр дүн, үр нөлөө болон тогтвортой байдлыг үнэлэх эцсийн үнэлгээг IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэж эхэллээ. Үнэлгээг олон улсад өргөн хэрэглэгддэг OECD-DAC үнэлгээний аргачлалаар, малчид, хоршоод, малын эмч нар, төрийн байгууллага болон бусад оролцогч талуудаас мэдээлэл цуглуулна. 

Үнэлгээний үр дүн нь төслийн ололт амжилт, сургамж, сайн туршлага болон цаашдын боломжийг нотолгоонд тулгуурлан тодорхойлж, ижил төрлийн бодлого, хөтөлбөр, санаачилгыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулахад ашиглагдана.