📌IRIM олон улсын ардчиллын сүлжээнд Монголын туршлагаа хуваалцлаа
2026 оны 6 дугаар сарын 16–17-ны өдрүүдэд Бельгийн Брюссель хотноо болсон Team Europe Democracy (TED) Network-ийн жилийн уулзалтад IRIM оролцож, Монгол Улсад хэрэгжүүлж буй ардчилал, мэдээллийн үнэн зөв байдал, иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн туршлагаа олон улсын түншүүдтэй хуваалцлаа.
Уг уулзалт нь “Засаглалыг бэхжүүлэх, ардчиллыг хамгаалах” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, ардчиллын тогтвортой байдал, мэдээллийн орчны сорилт, иргэдийн итгэлцлийг нэмэгдүүлэх арга замуудыг хэлэлцсэн юм. Уулзалтад Европын Холбоо, гишүүн орнууд, ИНБ-ууд болон ардчиллыг дэмжих чиглэлээр ажилладаг 150 гаруй төлөөлөгч оролцсон байна.
IRIM нь TED-ийн дэмжлэгтэйгээр 2025.06–2026.06 сарын хугацаанд Монгол болон Филиппин улсад хэрэгжүүлж буй “Хуурамч мэдээлэлтэй тэмцэх замаар ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хийгдсэн судалгаа, залуучуудыг хуурамч мэдээллээс хамгаалах чиглэлээр боловсруулсан туршилтын төслийн туршлагаа хуваалцсан юм.
📸Зургийн эх сурвалж: Enabel / Team Europe Democracy Annual Meeting 2026 (Facebook), Brussels, Belgium.