Монголчуудын нийгмийн сайн сайхан байдлыг Азийн орнуудтай харьцуулан судална
IRIM нь Азийн 9 орны судалгааны байгууллагуудын хамтарсан International Consortium for Social Well-being-ийн гишүүн бөгөөд 2016 онд анх зохион байгуулагдсан Study on Well-being and Social Capital in Asia (SoWSA) судалгааны хоёр дахь шатны Монгол дахь үндэсний хэмжээний мэдээлэл цуглуулалтыг эхлүүлээд байна.
Энэхүү судалгаа нь 10 жилийн өмнө хэрэгжсэн үндэсний хэмжээний судалгааны үр дүнтэй харьцуулах боломжийг бүрдүүлэхээс гадна Монголчуудын нийгмийн сайн сайхан байдал, нийгмийн капиталын өнөөгийн түвшинг Азийн бусад орнуудтай ижил арга зүй, хэмжилтийн хүрээнд харьцуулан үнэлэх боломжийг олгож буйгаараа онцлог бөгөөд ихээхэн ач холбогдолтой юм.