Баярлалаа, Кэтрин! 🤩
IRIM-ийн хамт олон зургаан сарын хугацаанд бидэнтэй хамтран ажилласан Австралийн сайн дурын ажилтан Кэтрин Нэйпирийг талархалтайгаар үдэж өглөө.
Др Кэтрин маань Мердокийн их сургууль, Көртин их сургууль зэрэг Австралийн их сургуулиудын судалгааны төвүүдэд олон жил ажилласан туршлагатай өгөгдлийн шинжлэх ухааны ахлах мэргэжилтэн юм.
Тэрээр Австралийн сайн дурын хөтөлбөрийн хүрээнд манай байгууллагад Дата мэргэжилтнээр ажиллаж, тоон болон чанарын мэдээллийн дүн шинжилгээ, дата дүрслэл, тайлан бичих чиглэлээр цуврал сургалтууд орохоос гадна байгууллагын дотоод үйл ажиллагаа болон хэрэгжиж буй төслүүдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэн, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ орууллаа. Ингэснээр бид олон улсын чадварлаг дата мэргэжилтнээс суралцах, байгууллагын дататай ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн.
Кэтрин зөвхөн мэргэжлийн мэдлэг, ур чадвараа хуваалцаад зогсохгүй, төрөл бүрийн соёлын солилцооны уулзалт, арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулж, хамт олны маань нэгээхэн хэсэг болж чадсан билээ. 🙂
Манай байгууллагад богинохон хугацаанд нэг хамт олон болж хамтран ажилласан ч, урт хугацаанд үргэлжлэх чадавх, үнэ цэнийг бүтээсэнд түүнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Кэтринийхээ цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 👏
Энэхүү боломжийг бидэнд олгосон Австралийн Засгийн Газар болон Австралийн сайн дурын хөтөлбөрийнхөнд мөн талархал илэрхийлье.
#AVI #Australianvolunteers #AVIMongolia #IRIM #Data