Мэдээ мэдээлэл
​​​​​​​📣"Эдийн засгийн ногоон шилжилт" (SOGE) төслийн Эцсийн үнэлгээний үр дүнг танилцууллаа
16 цаг 18 мин
​​​​​​​📣
📣"Эдийн засгийн ногоон шилжилт" (SOGE) төслийн Эцсийн үнэлгээний үр дүнг танилцууллаа
SOGE төсөл нь 2022-2026 оны хугацаанд хэрэгжиж, хөдөө аж ахуй, хүнс, ундааны салбарын бичил, жижиг, дунд үйлдвэрүүд болон жижиглэн худалдаа эрхлэгчдийг тогтвортой, байгальд ээлтэй бизнесийн загварт шилжихэд дэмжлэг үзүүлсэн билээ.
2026 оны 6 сарын 10-нд болсон төслийн хаалтын үйл ажиллагаан дээр IRIM судалгааны хүрээлэн нь эцсийн үнэлгээний урьдчилсан үр дүнг, тэр дундаа төслийн ололт амжилт, сургамж зөвлөмжийг оролцогч талуудад танилцууллаа.
SOGE төсөл нь Монгол Улсад эко тэмдэг болон ESG баталгаажуулалтын үндэсний тогтолцооны суурийг тавьж, ЖДҮ-үүдийн чадавхыг бэхжүүлэн, ногоон үйлдвэрлэл ба тогтвортой хэрэглээг дэмжих олон талт экосистемийг бий болгосон анхдагч төсөл боллоо.