Мэдээ мэдээлэл
Монголын хөдөөгөөс дэлхийн тайзнаа: Төслийн оролцогч О.Мөнхдэлгэр “Дэлхийн малчин эмэгтэйчүүдийн чуулган”-д амжилттай оролцлоо 👏
12 цаг 37 мин
Монголын хөдөөгөөс дэлхийн тайзнаа: Төслийн оролцогч О.Мөнхдэлгэр “Дэлхийн малчин эмэгтэйчүүдийн чуулган”-д амжилттай оролцлоо 👏

Монголын хөдөөгөөс дэлхийн тайзнаа: Төслийн оролцогч О.Мөнхдэлгэр “Дэлхийн малчин эмэгтэйчүүдийн чуулган”-д амжилттай оролцлоо 👏

🍃Манай зөвлөх үйлчилгээний төслийн оролцогч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын малчин О.Мөнхдэлгэр Балба Улсын Катманду хотноо д ХХ-ээсХХ өдрүүдэд зохион байгуулагдсан “Дэлхийн малчин эмэгтэйчүүдийн чуулган”-д амжилттай оролцож, олон улсын түвшинд туршлага солилцоод ирлээ.

🍃“Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд хөдөөгийн 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг чадавхжуулан дэмжиж байна. Тэдгээр оролцогчдын нэг болох О.Мөнхдэлгэр нь өөрийн идэвх санаачилга, хичээл зүтгэлээрээ энэхүү дэлхийн чуулганд шалгарч оролцсон нь төслийн оролцогч эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо улам өргөжиж байгаагийн нэг тод жишээ боллоо.

🍃О.Мөнхдэлгэр өмнө нь сумын төвөөс 45 км зайд, үүрэн холбооны сүлжээгүй газар амьдардаг учраас төслийн анхны тэтгэлэг гардуулах үйл ажиллагааны мэдээллийг цаг тухайд нь авч чадалгүй, оролцож амжаагүй байдаг. Гэвч тэр өөрийн санаачилгаар төслийн сургалт, мэдээллээс хоцрохгүй байх, илүү хариуцлагатай хандах зорилгоор гэртээ интернэт тавиулж, төслийн баг болон бусад оролцогчидтой байнгын холбоотой болсон юм. Тийнхүү мэдээлэлд ойртсон нь фэйсбүүк дээрээс Дэлхийн малчин эмэгтэйчүүдийн чуулганы мэдээллийг олж харан, бүртгүүлж, оролцох боломжийн эхлэл болж байжээ.

Тэрээр хэлэхдээ:

“Төсөлд хамрагдсанаар миний амьдралд том өөрчлөлт гарч байна. Би одоо илүү том зорилготой болсон. 2025 онд биднийг оролцуулсан ‘Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт’ олон улсын хуралд оролцсон нь миний нүдийг нээж, илүү ихийг сурч мэдэх хүсэл тэмүүллийг нэмэгдүүлсэн” гэжээ.

“Дэлхийн малчин эмэгтэйчүүдийн чуулган”-аар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн малчин эмэгтэйчүүд туршлага, мэдлэгээ солилцож, эрх мэдэл, манлайлал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх чиглэлээр санал бодлоо нэгтгэсэн байна. Мөн тэд “Мария 16 тунхаглал”-ыг баталж, цаашдын хамтын ажиллагаа, стратеги, сүлжээний суурийг тавьсан нь дэлхийн малчин эмэгтэйчүүдийн хамтын хүч, манлайллыг бататгасан чухал алхам боллоо. 🤩

👉О.Мөнхдэлгэрийн энэ амжилт нь хөдөөгийн эмэгтэйчүүдэд боломж, мэдээлэл, дэмжлэг хүрэхэд тэд өөрийн амьдрал, өрхийн аж ахуй, орон нутгийн хөгжилд бодит өөрчлөлт авчрах чадвартайг харуулж байна.

Бид О.Мөнхдэлгэртээ халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт хүсье. 👏