🗞Залуучууд ба хуурамч мэдээлэл: Судалгааны үр дүнд суурилсан шинэ intervention туршина
IRIM судалгааны хүрээлэн өнгөрсөн онд “Хуурамч мэдээллийн зураглалын судалгаа”-г гүйцэтгэн үр дүнг олон нийтэд нээлттэй хүргэсэн билээ. Уг ажлын үргэлжлэл болгон энэ онд “Залуучуудын хуурамч мэдээлэлд өртөх эмзэг байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс” судалгааг 16–25 насны 400 залуучуудын дунд гүйцэтгээд байна.
Судалгааны үр дүнд үндэслэн залуучууд, хэвлэл мэдээлэл, ТББ болон бусад талуудын оролцоотой co-design workshop-ыг 5 сарын 7-ны өдөр зохион байгуулж, залуучуудад зориулсан нөлөөллийн ажлын санаа, хэлбэрүүдийг хамтран хэлэлцүүллээ.
Судалгаагаар залуучууд хуурамч мэдээлэлд өртөхөд зөвхөн “хэвлэл мэдээллийн боловсрол дутмаг” байдал бус, харин хувь хүний танин мэдэхүй, сэтгэл зүйн онцлог, гэр бүл, найз нөхдийн нөлөө зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгааг харуулсан. Иймээс удахгүй хэрэгжих pilot intervention нь зөвхөн “мэдээлэл өгөх”-өөс илүүтэйгээр мэдээлэлтэй хэрхэн харьцах, боловсруулах дадал, хандлагыг дэмжихэд чиглэх бөгөөд залуучуудын ялгаатай бүлэг, орон нутгийн онцлогт нийцсэн арга зүйгээр хэрэгжихээр төлөвлөгдөж байна.
Судалгааны олон сонирхолтой үр дүн болон дараагийн шатны intervention-ийн талаар удахгүй илүү дэлгэрэнгүй хуваалцах болно.
📌Та бүхэн зураглалын судалгааны дэлгэрэнгүй тайлантай дараах холбоосоор орж танилцах боломжтой: https://l1nq.com/teeuoz5