SOGE төслийн эцсийн үнэлгээ албан ёсоор эхэллээ ![]()
“Эдийн засгийн ногоон шилжилт” (SOGE) төсөл нь 2022–2026 оны хугацаанд хэрэгжиж, хүнс, ундааны салбарын бичил, жижиг, дунд үйлдвэрүүд болон жижиглэн худалдаа эрхлэгчдийг илүү тогтвортой, байгальд ээлтэй бизнесийн загварт шилжихэд дэмжлэг үзүүллээ.
Төслийн хүрээнд эко шошгололт, ESG үнэлгээ, тойрог эдийн засаг, ногоон өртгийн сүлжээний чиглэлээр бодит ахиц гарсан.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болох PIN, ТоС, Хөгжлийн Шийдэл ТББ, Каритас Чех Репаблик хамтын ажиллагаагаар хэрэгжсэн уг төсөл өндөрлөх шатандаа орж байгаа бөгөөд IRIM эцсийн үнэлгээг эхлүүлээд байна.
Үнэлгээ нь Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэнгэ аймагт хийгдэх бөгөөд:
Төслийн үр дүн
Хэрэгжилтийн сорилтууд
Цаашид сайжруулах, өргөжүүлэх боломжууд
зэргийг тодорхойлох юм.
Энэхүү үнэлгээ нь Монгол Улсад ногоон эдийн засгийн цаашдын бодлого, хөтөлбөрүүдэд чухал хувь нэмэр оруулах болно ![]()
Төслийн товч танилцуулга: 2025-soge-twopager-mgl.pdf